МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Компанийн тухай

Компанийн тухай

Товч танилцуулга

Компани

“Нэйшнл Майнинг Машинери”ХХК нь 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан, уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх дэвшилтэт технологийг Монголдоо нутагшуулан, олон улсын ISO стандартыг үйл ажилгаандаа нэвтрүүлэн үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байна.

Чанар Стандарт

  • Манай компани нь чанарын менежментын тогтолцоо ISO9001:2015, байгаль орчны менежментын тогтолцоо ISO14001:2016, ХАБЭА-н менежментын тогтолцоо ISO45001:2018 гэсэн 3 төрлийн олон улсын стандартыг хэрэгжүүлэн, үр нөлөөг тасралтгүй сайжруулаан ажиллаж байна.

3 төрлийн стандартын хүрээнд дараах бодлогыг баримтлан ажиллаж байна.

Компанийн Чанарын бодлого

  • Хууль эрхзүйн шаардлагуудад байнга нийцэж
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг нэн түрүүнд эрхэмлэн
  • Эерэг хандлагатай чадварлаг хамт олноор
  • Байгальд ээлтэй дэвшилтэт технологи ашиглан
  • Үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт чанарын өндөр хяналттайгаар
  • Хэрэглэгчийн шаардлага болон дэлхийн стандартад нийцсэн
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, засвар үйлчилгээг үзүүлж
  • Чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөөг тасралтгүй сайжруулан ажиллана.

Компанийн ХАБЭА-ны бодлого

  • ЭРДЭНЭТ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ыг нэн түрүүнд тавьж
  • Монгол улсын холбогдох хууль, дүрэм, журамд нийцэн
  • аюулгүй ажлын байраар хангаж, ажил мэргэжлээс үүдэлтэй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд төвлөрч
  • ҮЛ БУРУУТГАХ зарчмын хүрээнд нийт ажилтаны оролцоо, хамтын ажиллагаанд үндэслэн аюулыг илрүүлэн арилгаж, эрсдэлийг бууруулж
  • “ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ НАДААС ХАМААРНА” дадлыг төлөвшүүлэн, нийт ажилчдын аюулгүй ажиллагааны мэдлэг чадварыг тасралтгүй хөгжүүлэн ажиллана.

Компанийн Байгаль орчины бодлого

  • Эх дэлхийгээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэн
  • байгальд ээлтэй, сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт технологит суурилан
  • Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн бүх циклд учирч болох байгаль орчны аливаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд төвлөрч
  • Монгол улсын холбогдох хууль эрхзүйн шаардлагыг ханган
  • Өөрийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны аливаа асуудлыг өөрийн хяналт ба удирдлагад авч
  • Дахин боловсруулалт, дахин ашиглалтыг дэмжих 3R хөтөлбөрийг байнга хэрэгжүүлэн
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн болон байгаль орчны удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллана.

Лаборатори

Манай компани нь резин, резинэн бүтээгдэхүүний физик механик шинж чанарыг тодорхойлох бүрэн тоноглогдсон шинжилгээний лаборатортой бөгөөд манай лабораторт бүтээгдэхүүний чанарыг шалгахаас гадна шинэ бүтээгдэхүүний туршилт шинжилгээ хийгдэж байна.

Лабораторт хийгддэг туршилт шинжилгээнүүд

Дараах стандартуудын дагуу бүтээгдэхүүний туршилт, шинижилгээ хийн чанарыг шалган тодорхойлж ажиллаж байна. Үүнд:

  • MNS ISO 37 : 2022, Резин болон термо-хуванцар резин. Суналт болон нарийсалтын шинж чанарыг тодорхойлох арга
  • MNS ISO 34-1 : 2022, Резин болон термо-хуванцар резин. Урагдалтын бат бэхийг тодорхойлох арга. 1-р хэсэг: Өмдөн, өнцөгт болон хавирган сар хэлбэртэй сорьцууд.
  • MNS ISO 813 : 2022, Резин болон термо-хуванцар резин. Хатуу гадаргуу дээрх наалдацыг тодорхойлох арга. 90 градусаар хуулах арга.
  • MNS ISO 4662 : 2022, Резин болон термопластик резин. Нөхөн сэргэх уян (rebound resilience) чанарыг  тодорхойлох  арга.
  • MNS GB/T 531-1-2022, Резин болон термо-хуванцар резин. Цөмрөлтийн хатуулагийг тодорхойлох арга. 1-р хэсэг:  Дурометрийн арга.
  • MNS GB_T 9867-2022 Резин болон термопластик резин. Цилиндр дамартай эргэдэг төхөөрөмжөөр элэгдлийн эсэргүүцлийг тодорхойлох арга
  • MNS ISO 2230 : 2022 Резин бүтээгдэхүүн-Хадгалах заавар

Хуваалцах:

production of products

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, засвар үйлчилгээг

“Нэйшнл Майнинг Машинери” ХХК  нь уул уурхайн бүх салбарт ашиглагддаг элэгдэл ихтэй, өртөг өндөртэй тоног төхөөрөмжүүдийн эд ангиудыг, байгальд ээлтэй  дэвшилтэт технологи ашиглан, үйлдвэрийн шат дамжлага бүрт чанарын өндөр хяналттайгаар хэрэглэгчийн шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, засвар үйлчилгээг үзүүлж байна.

Үнийн санал авах