НЭЙШНЛ МАЙНИНГ МАШИНЕРИ ХХК-ИЙН ЧАНАРЫН БОДЛОГО
Бид:
- Хууль эрхзүйн шаардлагуудад байнга нийцэж
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг нэн түрүүнд эрхэмлэн
- Эерэг хандлагатай чадварлаг хамт олноор
- Байгальд ээлтэй дэвшилтэт технологи ашиглан
- Үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт чанарын өндөр хяналттайгаар
- Хэрэглэгчийн шаардлага болон дэлхийн стандартад нийцсэн
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, засвар үйлчилгээг үзүүлж
- Чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөөг тасралтгүй сайжруулан ажиллана.
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙ,
БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО
Бид
- ЭРДЭНЭТ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ыг нэн түрүүнд тавьж
- Монгол улсын холбогдох хууль, дүрэм, журамд нийцэн
- аюулгүй ажлын байраар хангаж, ажил мэргэжлээс үүдэлтэй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд төвлөрч
- ҮЛ БУРУУТГАХ зарчмын хүрээнд нийт ажилтаны оролцоо, хамтын ажиллагаанд үндэслэн аюулыг илрүүлэн арилгаж, эрсдэлийг бууруулж
- “ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ НАДААС ХАМААРНА” дадлыг төлөвшүүлэн, нийт ажилчдын аюулгүй ажиллагааны мэдлэг чадварыг тасралтгүй хөгжүүлэн ажиллана.
Бид:
- Эх дэлхийгээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэн
- байгальд ээлтэй, сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт технологит суурилан
- Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн бүх циклд учирч болох байгаль орчны аливаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд төвлөрч
- Монгол улсын холбогдох хууль эрхзүйн шаардлагыг ханган
- Өөрийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны аливаа асуудлыг өөрийн хяналт ба удирдлагад авч
- Дахин боловсруулалт, дахин ашиглалтыг дэмжих 3R хөтөлбөрийг байнга хэрэгжүүлэн
- Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн болон байгаль орчны удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллана.
Бидний байгаль орчинд болон ХАБЭА-ын хүрээнд дэвшүүлж буй бодлого нь манай хэрэглэгчдийн байгаль орчин ба ХАБЭА-ын бодлого журамтай уялдаатай байх ба Харилцагчдынхаа холбогдох бодлого дүрэм журам, шаардлагуудыг үйл ажиллагаандаа чандлан мөрдөнө.нийн тухай
