МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Чанар Стандарт

Чанар Стандарт

  • Манай компани нь чанарын менежментын тогтолцоо ISO9001:2015, байгаль орчны менежментын тогтолцоо ISO14001:2016, ХАБЭА-н менежментын тогтолцоо ISO45001:2018 гэсэн 3 төрлийн олон улсын стандартыг хэрэгжүүлэн, үр нөлөөг тасралтгүй сайжруулаан ажиллаж байна.

3 төрлийн стандартын хүрээнд дараах бодлогыг баримтлан ажиллаж байна.

Компанийн Чанарын бодлого

  • Хууль эрхзүйн шаардлагуудад байнга нийцэж
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг нэн түрүүнд эрхэмлэн
  • Эерэг хандлагатай чадварлаг хамт олноор
  • Байгальд ээлтэй дэвшилтэт технологи ашиглан
  • Үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт чанарын өндөр хяналттайгаар
  • Хэрэглэгчийн шаардлага болон дэлхийн стандартад нийцсэн
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, засвар үйлчилгээг үзүүлж
  • Чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөөг тасралтгүй сайжруулан ажиллана.

Компанийн ХАБЭА-ны бодлого

  • ЭРДЭНЭТ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ыг нэн түрүүнд тавьж
  • Монгол улсын холбогдох хууль, дүрэм, журамд нийцэн
  • аюулгүй ажлын байраар хангаж, ажил мэргэжлээс үүдэлтэй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд төвлөрч
  • ҮЛ БУРУУТГАХ зарчмын хүрээнд нийт ажилтаны оролцоо, хамтын ажиллагаанд үндэслэн аюулыг илрүүлэн арилгаж, эрсдэлийг бууруулж
  • “ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ НАДААС ХАМААРНА” дадлыг төлөвшүүлэн, нийт ажилчдын аюулгүй ажиллагааны мэдлэг чадварыг тасралтгүй хөгжүүлэн ажиллана.

Компанийн Байгаль орчины бодлого

  • Эх дэлхийгээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэн
  • байгальд ээлтэй, сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт технологит суурилан
  • Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн бүх циклд учирч болох байгаль орчны аливаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд төвлөрч
  • Монгол улсын холбогдох хууль эрхзүйн шаардлагыг ханган
  • Өөрийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны аливаа асуудлыг өөрийн хяналт ба удирдлагад авч
  • Дахин боловсруулалт, дахин ашиглалтыг дэмжих 3R хөтөлбөрийг байнга хэрэгжүүлэн
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн болон байгаль орчны удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллана.

Хуваалцах:

production of products

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, засвар үйлчилгээг

“Нэйшнл Майнинг Машинери” ХХК  нь уул уурхайн бүх салбарт ашиглагддаг элэгдэл ихтэй, өртөг өндөртэй тоног төхөөрөмжүүдийн эд ангиудыг, байгальд ээлтэй  дэвшилтэт технологи ашиглан, үйлдвэрийн шат дамжлага бүрт чанарын өндөр хяналттайгаар хэрэглэгчийн шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, засвар үйлчилгээг үзүүлж байна.

Үнийн санал авах