Лаборатори

Лаборатори

Манай компани нь резин, резинэн бүтээгдэхүүний физик механик шинж чанарыг тодорхойлох бүрэн тоноглогдсон шинжилгээний лабораторитой бөгөөд манай лабораторт бүтээгдэхүүний чанарыг шалгахаас гадна шинэ бүтээгдэхүүний туршилт шинжилгээ хийгдэж байна.

Лабораторт хийгддэг туршилт шинжилгээнүүд

Дараах стандартуудын дагуу бүтээгдэхүүний туршилт, шинижилгээ хийн чанарыг шалган тодорхойлж ажиллаж байна. Үүнд:

  • MNS ISO 37 : 2022, Резин болон термо-хуванцар резин. Суналт болон нарийсалтын шинж чанарыг тодорхойлох арга
  • MNS ISO 34-1 : 2022, Резин болон термо-хуванцар резин. Урагдалтын бат бэхийг тодорхойлох арга. 1-р хэсэг: Өмдөн, өнцөгт болон хавирган сар хэлбэртэй сорьцууд.
  • MNS ISO 813 : 2022, Резин болон термо-хуванцар резин. Хатуу гадаргуу дээрх наалдацыг тодорхойлох арга. 90 градусаар хуулах арга.
  • MNS ISO 4662 : 2022, Резин болон термопластик резин. Нөхөн сэргэх уян (rebound resilience) чанарыг тодорхойлох  арга.
  • MNS GB/T 531-1-2022, Резин болон термо-хуванцар резин. Цөмрөлтийн хатуулагийг тодорхойлох арга. 1-р хэсэг: Дурометрийн арга.
  • MNS GB_T 9867-2022 Резин болон термопластик резин. Цилиндр дамартай эргэдэг төхөөрөмжөөр элэгдлийн эсэргүүцлийг тодорхойлох арга
  • MNS ISO 2230 : 2022 Резин бүтээгдэхүүн-Хадгалах заавар

 

Лабораторийн тоног төхөөрөмж

production of products

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, засвар үйлчилгээг

“Нэйшнл Майнинг Машинери” ХХК  нь уул уурхайн бүх салбарт ашиглагддаг элэгдэл ихтэй, өртөг өндөртэй тоног төхөөрөмжүүдийн эд ангиудыг, байгальд ээлтэй  дэвшилтэт технологи ашиглан, үйлдвэрийн шат дамжлага бүрт чанарын өндөр хяналттайгаар хэрэглэгчийн шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, засвар үйлчилгээг үзүүлж байна.

Үнийн санал авах