“Нэйшнл Майнинг Машинери” (НММ) ХХК нь 2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх байгуулагдсан.
Монгол улсын хурдацтай хөгжиж буй уул уурхайн салбарт НММ компани нь хувь нэмрээ оруулахын тулд “Naipu Mining Machinery” ХХК-тай хамтран дэвшилтэт технологи болон орчин үеийн know-how-ийг Монголдоо оруулж ирсэн.
Ингэснээрээ НММ компани нь Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өндөр хүчин чадалтай, орчин үеийн үйлдвэрийг байгуулж, Монголдоо нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байна.
